Барилгын компаниуд НӨАТ, нийгмийн даатгал шимтгэлийн өр төлбөрийг чөлөөлөхийг шаардлаа
2021-10-11

Улсын төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг, спорт заал, эмнэлэг, Соёлын төвийн барилга барьдаг 200 орчим барилгын компанийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Цар тахлаас үүдэн энэ жил улсын хэмжээнд 400 гаруй обектын барилгын ажил зогсох эрсдэлтэй тулгарчээ. Энэ байдал нь 200 гаруй компани, 5 000 ажлын байр, 50 мянган хүний амьжиргааг хүнд байдалд оруулна. Тиймээс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд хугацаатай шаардлага хүргүүлж буйгаа барилгын компанийнхан танилцууллаа. Тус шаардлагад:

 

Гэрэл зургийг MPA.MN

 

1.Удаа дараа хатуу хөл хорио тогтоосноос болоод барилгын эхлэх, хугацаа дуусах 84 хоногоор хойшилсон.

2. Хил гаалиас үүдэн ачаа тээврийн үнэ өсч, барилгын гол материалын үнэ 2-4 дахин огцом өссөн.

3. Цалин бодит байдал дээр хоёр дахин өссөн.

 

Энэ бүхнээс үүдэн он дамжин хийгдэх ажлууд санхүүгийн хүндрэлд орж, барилгын ажлыг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл үүсээд байна. Харин энэ байдлыг харгалзан үзэж, үнийн зөрүүг улсын төсөвт тусгаагүй нь барилгын компаниудыг дампуурах нөхцөл байдалд хүргэж байна. Тиймээс үнийн өсөлтийг тооцож, төсвийн зөрүүг 2022 оны улсын төсөвт тусгахыг шаардав. Мөн НӨАТ болон нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг нэг удаа чөлөөлж, дэмжлэг үзүүлэхийг шаардлаа. Шаардлагын хариуг 10 дугаар сарын 13-ны дотор ирүүлэхгүй бол дараагийн шатны арга хэмжээ авахаа барилгын компанийн төлөөлөл хэлж байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
uy:
Та бизнесээ эхлүүлэхийн тулд зээл авахыг хүсч байна уу эсвэл компанийн эзэн бол танд бизнесээ санхүүжүүлэхийн тулд зээл хэрэгтэй байна, бид маш бага хүүтэй, маш бага хүүтэй зээл олгодог тул өнөөдөр бидэнтэй холбоо бариарай. Танд бизнес хэрэгтэй, компанийн эзэн, төрийн байгууллага гэх мэт зээл хэрэгтэй байна Тиймээс өнөөдөр зээл авах бол бидэнтэй холбоо бариарай intesa.sanpaolo.insurance@gmail.com Та бидэнтэй холбоо барьсанд баяртай байгаа бөгөөд санхүүгийн амьдралаа сэргээхэд тань туслах болно, бид чин сэтгэлээсээ хүлээж байна
2021-10-17
biigemiin daatgalaa tulnu biz nuatiig bvr bolih heregtei,
2021-10-12
zochin:
барилгын компаниуд харин үнээ өсгөж бгаа биз дээ . Ипотекийн зээлээр хангалттай борлуулалт хийж байгаа . Ард түмнийг дарамтлахаа болиоч
2021-10-11
Зочин:
хаа сайгүй дарамтлагчид сүрдүүлэгчид. Тэгэхгүй бол... ингэхгүй бол үхнэ, өөрийгөө шатаана, ажил хаяна, тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэхчлэн.... Отгонбаатар мэтийн жулдрайнууд бас төрийн албан хаагчийг загнана. Монголхүү, Мөнх-Эрдэнэ мэтийн гажиг сданууд бас төрийн албан хаагчийг зандарна. Бас босоо хөх гэхчлэн өчнөөн дарамтлагч ТББ-ууд.... Манайд ер нь төр байна уу, төмөр нүүр нь хаачсан бэ? АН 30 жил ардчилал гэж орилсоор улс орныг анархизм руу оруулж дээ... Хэт даврагсдыг төр байранд нь тавьж байхгүй бол энэ маягаар гөлөг царайлаад байвал дарамтлагчид, сүрдүүлэгчид улс орныг сүйрүүлэх вий дээ
2021-10-11
иргэн:
Төрийн ухамсар дорой албан тушуултнуудтай нийлж имфляци хөөрөгдөхөө зогсоо. Монгол банк бодлогын хүүгээ өсгөөчээ. Ард түмний шударгаар олсон жоохон хуримтлалыг нийгэмчилж парзитлахаа зогсоо. Банкууд хугацаагүй хадгаламжийг хүүгүй болгосон хэр нь зээлийн хүү өндөр хэвээрээ байна. Ард түмнийг дээрэмдэхээ зогсоо !!!
2021-10-11
иргэн:
Та нар өөрсдөө яах гэж имфляци хөөрөгдөөд байгаа юм бэ ???. Хэт ашгийн хойноос шунаж имфляци хөөрөгдөх гэдэг чинь эдийн засгийн хорлон сүйтгэх ажиллагаа шүү дээ. Эрсдлээ даана гэж төрийн ажил авсан бол өмнө нь олсон болон ирээдүйд олох ашгаа оруулаад хасах баланстай ч нэр төртэй хийж гэрээний үүргээ хэрэгжүүлэн ард нь гарах ёстой. Монголд ийм л ёс сурахуун ухамсар дутагдаж байна. Төсөл бүр заавал ашигтай байх ёстой гэсэн зах зээлийн зарчим байхгүй. Юм л бол албан тушаалтнуудтай нийлж төсөвт өртөгөө нэмж ард түмний халаасуу гар дүрдэгээ боль. Тэгэхгүй бол хариуцлагаа олигтойхон хүлээ !!!.
2021-10-11
zochin:
jijig biznes erhlegchid kompanid bas tegleh heregtei bnooooo.unendee suhurch bn shuuuu.
2021-10-11
zochin:
tenderchid dandaa ashig olno gej baidaggui vum biznesin ersdelee uurch surah heregtei
2021-10-11