ДЭМБ: COVID-19-тэй тэмцэх замын 60 хувийг тууллаа
2021-10-11

Хүн төрөлхтөн цар тахалтай тэмцэх замынхаа 60 хувийг тун удахгүй туулна, гэхдээ коронавирусийн шинэ хувилбарууд бий болох зэрэг гэнэтийн бэрхшээлүүд үүсэж мэдэх гэнэ. 

 

Ийм мэдэгдлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрдэм шинжилгээний ерөнхий ажилтан Сумья Сваминатан хийжээ. "Бид тун удахгүй 60 хувийг давна гэж найдаж байна. Гэхдээ ээлжит нэг даваагаа давахаас аргагүй болохыг үгүйсгэхгүй" хэмээн ДЭМБ-ын төлөөлөгч мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр, цар тахал тун удахгүй дуусна гэж ярих нь одоогоор эрт бөгөөд тиймээс хүн амыг халдвараас хамгаалж, цаашид мутацид орохоос сэргийлэн вакцинд хамруулах ажлыг яаравчлуулах шаардлагатай гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин