Татарт гашуудлын өдөр зарлав
2021-10-11

Аравдугаар сарын 11-ний ням гарагт Татарын Мензелинск орчимд L-140 онгоц сүйрсэн талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, онгоцонд хөлгийн багийн хоёр гишүүн нийлээд нийт 22 хүн зорчиж явсан байна. Зорчигчид нь шүхэрчид байсан бөгөөд онгоц хүчтэй газардсаны улмаас сүйрч,  хоёр нисгэгчтэй нийлээд 16 хүн амиа алджээ. Амьд гарсан зорчигчдыг эмнэлэгт хүргэсэн, одоо сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа аж. 

 

Ийнхүү онгоц сүйрч, олон хүн амиа алдсаны улмаас 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг Татарт гашуудлын өдөр болгон зарласан байна. Зорчигчдын дунд анх удаа онгоцноос үсрэх гэж байсан шүхэрчид ч байсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Эмгэнэл илэрхийльё
2021-10-11