Хамтрагчид нь нэрээ татсанаар Х.Ганхуягийн хуулийн төсөл уналаа
2021-10-12

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Д.Өнөрболор, П.Анужин, Х.Булгантуяа нарын өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нийгэмд багагүй дуулиан болов. УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв гаригийн хуралдаанаар тус төслийн хэлэлцэх эсэхийг шийдсэн цагаас эхлэн олон нийтийн сүлжээ энэ хуулийн талаар шуугиж, өргөн барьсан гишүүд ч эхнээсээ хариуцлага, хэл амнаас зугтав.

 

 

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор уншаагүй, саналаа тусгаагүй төсөлдөө гарын үсэг зурсан болж таарав. Тэрбээр  “Хуулийн төсөлд миний санал, санаачилга огт тусаагүй” гэж хуулийн төслийг буцаан татах хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр хүргүүллээ. Д.Өнөрболор гарын үсэг зурснаас өөрөөр энэ хуулийн төсөлтэй хамааралгүй гэдгээ албан бичгээр мэдэгджээ.

 

Харин УИХ-ын гишүүн П.Анужин “хуулийн хулгай”-гаа зогсоож, эгүүлэн тат хэмээн хамтран санаачлагч нар руугаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан агсам тавьжээ. Тэрбээр хууль өргөн барих бичигт өнөөгийн хэл ам дагуулаад буй зүйл заалт байгаагүйг дурджээ. Ямартай ч ямар хуулийн төсөлд оролцож, хэрхэн яаж өөрчлөгдөх, ямар үр дагавар авчрахыг мэдээгүй, тооцоолоогүй эмэгтэй гишүүд хар толгойгоо бодоод, асуудлаас зугтах нь зугтлаа.

 

Ингэснээр Х.Ганхуяг гишүүний зүтгүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлт унах нь тодорхой болов.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хууль өргөн барьсан гишүүд янз бүрийн мэдэгдэл хийж, нэрээ татсан байна лээ. Дэгийн хуулиар өргөн барьсан гишүүдийн 50 хувь нь нэрээ татвал хууль татагддаг, хуулийг хэлэлцэх бүх шатанд. Тиймээс энэ хууль бараг татагдах байх” гэсэн тайлбарыг өгөв. Өөрөөр хэлбэл Д.Өнөрболор, П.Анужин нар нэрээ татсанаар энэ хууль автоматаар унаж байна гэсэн үг.

 

Санаачлагч гишүүн Х.Ганхуяг “Бидэнд хонгилын улс төр, далд эдийн засаг, туйлдаж ядарсан иргэд биш цаг үетэйгээ уялдсан бодлого шийдвэр, түүний үр дүнд ард иргэдийн амьжиргаа бодитоор дээшлэх, олон олон үйлдвэрлэл эрхлэгчид дэлхийн зах зээлд гарах нээлттэй боломж юунаас ч чухал гэдгийг бизнесийн салбараас төлөөлөн гарсан гишүүний хувьд, хийж бүтээх зорилготой залуу хүний хувьд, Баянгол дүүргийн 232 мянга гаруй сонгогчдыг төлөөлж байгаагийн хувьд энэ мэт явуургүй үйлдлээс болж ухарч няцаж, бухаж чичлэх үйлдэл гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээн хичнээн гүрийж, үндэслэл тайлбарласан ч түүний үг дэгийн хууль тогтоомжийг давах боломжгүй. Товчхондоо түүнд хуулийн төслөө эгүүлэн татахаас өөр сонголт үлдсэнгүй.

 

Хууль санаачлах, хамтран оролцох нь УИХ-ын гишүүний үндсэн үүрэгт ажил. Хууль санаачлан боловсруулж, батлуулсныхаа төлөө гишүүд тодорхой урамшуулал ч авдаг. Санаачлахаас эхлээд хэлэлцэн батлах үйл явц 76 гишүүний ажил байж болох ч хэрэгжүүлэх, дагаж мөрдөх нь Монгол Улсын эрх ашиг, нийт хүн амын асуудал. Тиймээс эрхэм гишүүд хууль санаачлах, боловсруулах, батлах ажилдаа тун нухацтай хандаж, эх орны эрх ашиг, ард иргэдийн амь, ажил амьдралын асуудлыг шийдэж байгаагаа ухамсарлах шаардлагатай байна. Мөн хууль санаачилсан гэж нэрээ хавчуулахдаа хуулийн төслөө сөхөж харахгүй бол эрхэм гишүүний нэр нүүрээ шороотой хутгах нь цаг хугацааны л асуудал гэдгийг энэ удаагийн тохиолдол хангалттай харууллаа.

 

Та бүхний санаачилсан, баталсан хууль нэг хэсгийг эрх ашгийг хангаж, нөгөө хэсгийг хохироох учиргүй. Муу нэрийг хусаад ч арилахгүй. Эрхэм гишүүн гэх алдартаа тэнцэх хэмжээний ёсзүй, мэдлэг, мэдээлэлтэй байна уу, эрхэм гишүүд ээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Dogoo:
Ganxuyagiig odoo UIXs uuriig n ergvvlen tat yawch Mongold elegtei xuuli batlaxgvin lawtai bolloo
2021-10-17
Зочин:
Ийм балай хулгайн шинжтэй тооцоо судлагдаагүй урвагч авилгач нарын хийсэн хууль батлагдсан бол улс маань сүйрэх байлаа
2021-10-14
иргэн:
Ганхуягаа, ард түмэн тэнэг биш шүү!!! Чи монгол хүн мөн үү? Чи ийм хууль өргөн барьснаар маш том алдаа хийлээ
2021-10-14
irgen:
Ene UIH d chin ymar humuusiig songoson uom be.Arai mulguu muu bnaa.Ganhuyag.Javhlan.Damdinnym.Oyunerdene.Enerboloriig erguulen tat.Huviin surguuli haana geh uom.Meregjileeree ajillah chadvargui Ih zasag ih surguuliig undeseer n haah estoi.Ychral n lobbidood bdg uomuu.M.Enhboldiin uragiin modiig elchinguudees zailuulaache.Ardiin huuhduud yvj bolohgui uo.MUISiin olon ulsiin hariltsaag 80 deesh tigssen huuhduudiig elchin saidiin yamand ajillah estoi.
2021-10-13
Зочин:
Ганхуягаа, ард түмэн тэнэг биш шүү!!! Чи монгол хүн мөн үү? Чи ийм хууль өргөн барьснаар маш том алдаа хийлээ
2021-10-13
зурхайч:
Хуулийн төсөл унаад тайвшрахгүйээ. Лалар хулгайчаа. Насаараа хужаа ветнамын төлөө яваарай хулгайчаа. Цагдаагийн баахан хурандаа веьтнам заварын луйварчнаа үлдээх санаа бас шаагаад байна уу
2021-10-12
Зочин:
Энэ гөлгийг улс оронд ихээхэн хор хохирол учруулахаас нь өмнө эргүүлэн татах хэрэгтэй байна
2021-10-12
Зочин:
Ямар ч яс үндэстнээ сонгочихсон юм бэ дээ
2021-10-12
Zochin:
Mongoloo hudaldah gesen sanaatnuudad hariutslaga tootsoh heregtei. Iim huuliin tesliig huleej avch l baidag UIH-iin dargad ch gesen hariutslaga tootsoh heregtei. Yamarhuu medlegtei humuusiig UIHurald songosnoo songoson toirgiin irged ch negiig bodoh tsag irjee. Irgedee!!!!!
2021-10-12
Иргэн:
Харах царайны өлөн царайлсан энэ этгээдээс ихээхэн хор урсах юм байналдаа. Бизнес хийж ядсан ийм өрний туламнуудыг яагаад сонгодог бнаа.
2021-10-12
ЭНЭ ГАНХУЯГ ГЭГЧ ЭРЭЭНИЙ ХУЖААГИЙН ЦАРАЙТАЙ, 33 ТЭРБУМЫН ХАМ ХЭРГИЙН ЛУЙВРЫН ХУЛГАЙЧИЙГ ЭХ ОРНООСОО УРВАСАНД ТООЦОЖ БУУДАН АЛААД, ГЭР БҮЛИЙН ХУЖААГИЙНХ НЬ ӨМНӨД ХЭСЭГТ ЦӨЛЛӨГТ ЯВУУЛ.
2021-10-12
Зочин:
Энэ тэнэгийн тархийг хага цохихсон. Ганхуяг хогийн Хулгайчаа битгий дарвалзаад байгаарай.
2021-10-12
Зочин:
Энэ тэнэгийн тархийг хага цохихсон. Ганхуяг хогийн Хулгайчаа битгий дарвалзаад байгаарай.
2021-10-12
Энэ нөгөө 30 тэрбумыг хусчаад хүүгүй болгоно гээд төсөл барьцан гүйгээд байсан 3 хулгайчийн нэг шив дээ чааваас. Ийм л хүүрнүүдийг сонгоод байгаам даа манайхан. Бодооч ухаараач.
2021-10-12
Урвагч, хулгаачууд л УИХ сонгоддог юм байна…. Дандаа ашиг сонирхолын зөрчилтэй нөхдүүд
2021-10-12
Зочин:
Зов байхаа арай хэтэрхий хууль гаргах гэсэн шуу дээ эх ороныхоо толоо явах естой шуу хуулиа сайн судлаж амьдралд хэрэгжих боломжтой хууль гаргах хэрэгтэй шуу дээ оорийн гэсэн бодолтой нам гэж харахгуй ард тумнийхээ толоо ажиллах естой шуу дээ
2021-10-12
Зочин:
Баянгол дүүргийн иргэд чинь эх орноо ломбардны ширээн дээр тавих хуулийн төсөл санаачил гээд байгаа хэрэг үү? Сонгогчдын нэр барьдагаа болиорой. Би л лав ийм хууль батал гэж сонгоогүй шүү. Яасан овоо няцашгүй баатар вэ? Газар шороо, тусгаар тогтнолоо цуцашгүй байж зарж борлуулах нь ээ дээ чи. Гэхдээ энийг чи ойлгохгүй л дээ эргүү толгой.
2021-10-12
иргэн:
одоо УИХ аасаа өөрийн саналаар гар даа. Чамайг арл иргэд огт дэмжихгүй нь тодорхой болсон. Тэгээд чи эх орноо урвасан
2021-10-12
Ганхуяг гэж их муу хүн байна:
Эх орноо худалдахад бэлэн новш байна. 50 мянган доллар захын хужаагын халаасанд яваа. Тэд Монголд ирээд Эх орныг маань гэр бүлтэйгээ тахалчих юм байна л даа. Буцаж явахгүй биз ихэнх нь. Ядуу ч гэсэн Эх орон Монголдоо амар тайван амьрах минь
2021-10-12
Зочин:
Ганхуягаа, хуулийн төсөл өргөн барихдаа хамтрагчдаа буруу тооцсон байна даа, хөөрхий. Ингэж Монголын ард түмэнд ямар ашиг сонирхолтой УИХ-д орсноо бүрэн дүүрэн харуулж чадлаа шүү
2021-10-12
гаднаас:
Гаднаас оруулах бараа хэрвээ монголд үйлдвэрлэдэг бол нэг квот тогтоож эдийн засгаа хамгаалдаггүй юм уу? Өврөө нээсэн хүүхэн шиг хичнээн жил явах юм. Худалдаа, эдийн засгийн хөгжлийн яамаа байгуул л даа.
2021-10-12
wew:
Одоо балайнууд минь хөрөнгө оруулалт гэж яг юуг хэлэхийг тодорхой болгоод аль. Одоо бол Хөрөнгө оруулалт биш хөрөнгө гаргалтыг хөрөнгө оруулалт гэж нэрлээд байна. Хөрөнгө оруулалт гэж монгол улсад байгаа нөөц боломжийг нөү хау шингээх маягаар экспортод гаргаж, монгол улс валют олох боломжтой болохыг л хэлэх байх. Тэрнээс гаднаас юм оруулж ирж зараад валют гадагш нь гаргах бол хөрөнгө гаргалт шүү.
2021-10-12
Зөв буцсан нь дээр хуудуутай гоомой юм хийж улс орны нэр хүнд самарна шүү. Энэ өргөн барьсан төслүүдийг холбогдох тамгын газар судалж байж чуулганаар оруулдаггүй юм уу бас хариуцлага 2хуудас цаас бичээд болоо гэсэн ойлголт биш баймаар юм даа
2021-10-12
geegii:
iiimerhuu hulgai ih baisaniig 2 emegtei tasalj bnshdee bolj bn
2021-10-12