АНУ: Орон сууцны хороололд онгоц унажээ
2021-10-12

АНУ-д хөнгөн моторт онгоц сүйрсний улмаас хоёр хүн амиа алдаж, хоёр хүн гэмтсэн талаар BBC агентлаг дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ осол АНУ-ын Калифорни мужийн Санти хотод болсон байна. Онгоц орон сууцны хороололд байшин дээр унасны дараа гал гарч, хоёр байшин галд өртжээ. 

 

Онгоц сүйрсний улмаас орон нутгийн оршин суугчид амиа алдсан эсэхийг хараахан тодруулаагүй байгаа гэнэ. Ослын газраас хоёр цогцос олдсон бөгөөд эдгээр нь онгоцонд зорчиж явсан хүмүүс байсан гэж Санти хотын цагдаагийн газрын төлөөлөгчид мэдээлжээ. АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газар онгоц сүйрсэнтэй холбоотойгоор хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин