ФОТО: Хятадад их үе тохиож, хоёр сая хүн орон гэрээ орхив
2021-10-12

Хятадын Шаньси мужид үерийн гамшиг тохиосны улмаас мужийн 1,8 сая хүн орон гэрээ орхихоос аргагүй болжээ. 

 

Шаньси мужид хэдэн өдрийн өмнөөс л үерт бэлтгэж эхэлсэн байна. Суурин газрууд руу ус оруулахгүйн тулд шан татаж, далан барьсан ч зарим хэсэг хэдийнэ усанд автжээ.

 Хотын оршин суугчид гэрээсээ ус зайлуулах гэж хичээж байгаа ч гудамж ч тэр чигтээ үерт автжээ.

 

 

Хятадын хэвлэлүүдийн мэдээлснээр, үерийн улмаас Шаньси мужийн 1,8 сая хүн орон гэрээ орхихоос аргагүй болжээ. Оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байна. 

 

 

Энэ мужид аадар бороо үргэлжлэн орсоор байгаа нь аврагчдын ажилд ихээхэн хүндрэл учруулж байгаа талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 

 

Шаньси мужид экскаваторууд шансуваг татаж, далан барьж байна.

 

 

Шаньси мужид өнгөрсөн долоо хоногоос л усархаг бороо үргэлжлэн орж байгаа гэнэ. Борооны улмаас суурин газруудын ойролцоо хөрс нурсан байна. Одоо энэ мужийн 70 гаруй суурин үерт автжээ. 

 

 

Үерийн гамшиг Хятадад нүүрлэсэн эрчим хүчний хямралыг улам даамжруулж болзошгүй байдал үүсчээ. Учир нь Шаньси мужийн эрх баригчид үеийн улмаас 60 нүүрсний уурхай, бусад төрлийн 372 уурхай болон 14 химийн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон байна. 

 

Үерт автсан бүс нутгуудад ариутгал хийж байгаа нь. Усанд автсан хотуудад ариутгалын мэргэжилтнүүд амны хаалт, хамгаалалтын хувцас өмсөн, гудамж талбайг ариутгаж байна. 

 

 

Даваа гарагт шилжих шөнө Хэнань мужийн хойд хэсэгт ажилчид болон аврагчид үерийн хор уршгийг арилгахаар шөнөжин ажиллажээ. Ердөө хэдхэн сарын өмнө Хятадын энэ мужид үерийн улмаас 300 хүн амиа алдаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
үе ч гэх шиг
2021-10-12