Барилгын материалын үнэ 52-92 хувиар өсчээ
2021-10-12

Барилга хот байгуулалтын яамнаас барилгын материалын үнэ ханшийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Өнөөдрийн байдлаар үнийн огцом өсөлттэй байгаа барилгын материалууд:

 

-Арматур, төмөр хийцүүд - 81 хувь

-Барилгын дулаалгын материалууд, хөөсөнцөр, чулуун хөвөн - 92 хувь

-Тоосго - 52 хувь

-Мод, модон материал - 70 хувийн үнийн өсөлттэй байна.

 

Юунаас шалтгаан үнэ өсөв:

 

  1. Барилгын материалын салбар импортын бараа материал, гадны ажиллах хүчээс шууд хамааралтай. Тухайлбал, цар тахлаас үүдэн гадны инженер техникийн ажилчид орж ирж чадаагүйгээс цементийн үйлдвэрлэл зогсч, хомстол үүсэн, үнэ  өссөн.

  2. Хил гааль хаалттайгаас шалтгаалан материалын үнэ өссөн

  3. Гадаад зах зээлд төмрийн хүдрийн үнэ өссөнтэй холбогдуулан арматурын үнэ өссөн гэдгийг БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга тайлбарлалаа.

 

БХБЯ-наас ажлын хэсэг байгуулж,

  1. Арматур

  2. Дулаалгын материал

  3. Хөнгөн блок гэсэн материалуудад үнийн өсөлт хэрхэн явагдсан, хөөсрөл байна уу, буцан буурах боломжийг судлахаар болжээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Ган:
Барилгынхан хэзээ ард иргэдийг бодож байсан юм бэ. Өөрсдөө хэт өндөр үнээр шахдаг болохоор барилга нь зарагдахгүй хамаг мөнгөө түгжчихдэг биз дээ. Урьдчилгаагаа эрс бууруулаад хурдхан зарахаа бодооч. Замбараагүй үнээр чанаргүй барилга шахдаг та нарыг өрөвдөх юм алга
2021-10-12