Монголын залуучуудын холбооныхон жийлцэж эхэлжээ
2021-10-12

Монголын залуучуудын холбооны удирдах хороо хуралдаж, тус холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тогтоол гаргажээ. О.Гэрэлт-Одыг МЗХ-ны үндсэн дүрмийг удаа дараа зөрчсөн, байгууллагын өмч хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан, нуун дарагдуулсан, ёсзүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн учраас Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн байна.

 

 

Үндэсний залуучуудын зөвлөлийн хурал 2021 оны 10 дугаар сарын 29-нд товлогдсон бөгөөд энэ өдөр хүртэл МЗХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр Ж.Нямааг томилсон байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин