Жириновский COVID-19 вакцины зургаан тун тариулсан гэв
2021-10-12

Оросын Либерал-ардчилсан намын дарга, улс төрч Владимир Жириновский коронавирусийн халдвараас сэргийлэх вакциныг зургаан удаа тариулсан гэнэ. Энэ талаар тэрбээр ОХУ-ын Төрийн думын анхдугаар хурал эхлэхээс өмнө мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр, тэрбээр хоёр сар тутамд COVID-19 вакцины ээлжит тунг тариулж байсны дээр саяхан томууны вакцинд ч хамрагдсан гэнэ. Төрийн Думын гишүүд дундаас ганцаараа л ийнхүү зургаан тун тариулсан гэдгийг Жириновский онцолсны дээр вакцин тариалаагүй гишүүдийг Думын хурал руу оруулахгүй байхыг уриалжээ. 

 

Энд дуулгахад, Орост коронавирусийн халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдсээр байгаа юм. Сүүлийн үед нас баралт цар тахал дэгдсэнээс хойших бүхий л хугацааны хамгийн өндөр үзүүлэлтэд хүрч байгаа бол өдөрт 30 мянга орчим халдвар бүртгэгдэж байгаа гэнэ. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мөнхжаргал:
Еврей хүн гэсэндээ муу санаатай байна шүү.
2021-10-12