Вакцины нэмэлт тунгийн хамрагдалт 17.6 хувь байна
2021-10-13

Өнөөдөр /2021.10.13/ Улаанбаатар хотод явуулын 22 баг, суурин 49 цэгт 80 багийн 309 эмч, ажилтан ажиллаж, 4238 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

 

Харин өчигдөр /2021.10.12/ нийслэлийн хэмжээнд I тунд 76, II тунд 193, нэмэлт сэргээх тунд 1771, нийт 2040 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17.6 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2931 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.255 (75.7 хувь), 16-17 насны 26.402 (77.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

 

Shuud.mn
Сонин хачин