Өвлийн бэлтгэлээ Сүхбаатарын талбайгаас базаагаарай
2021-10-13

 

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих “You can be Hero” нээлттэй өдөрлөг, үзэсгэлэн худалдааг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Тус өдөрлөг аравдугаар сарын 12-14-ний хооронд үргэлжилнэ.

 

“Нэг ч жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч хөгжлөөс хоцрох учиргүй” уриан дор зохион байгуулж буй уг өдөрлөгт есөн дүүргийн 130 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, иргэн оролцож, 1500 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулж, хямдралтай үнээр худалдаалж байгаа аж.  Хүйтний ам наашилж хөхүүрийн ам цаашилсан энэ өдрүүдэд нийслэлчүүд өвөлдөө бэлдээд тун завгүй. Тиймээс манай сурвалжлах баг Сүхбаатарын талбайд зохион байгуулагчдын үзэсгэлэн худалдаанаас өвлийн бэлтгэлээ базаах боломжтой эсэх талаар сурвалжлахаар зорилоо. 

 

 

"Энэ хэд вэ, хямдруулах уу" гэсэн асуултууд хөвөрнө. Худалдааны зөвлөхүүд үнэ бүрийг нь хэлэхийн сацуу ямар материалаар урласан, хэзээ хийсэн, хэдэн төгрөгийн хямдрал зарласан байгаагаа хүн бүрт тайлбарлана.  Олон сонголтоос алийг авахаа үл мэдэн зогсох хүмүүс байв. Сүхбаатарын талбайн үзэсгэлэнд гутал, цүнх, дээл, малгай, ороолт, бүс, бээлий, авдар, аяга, хүрэм гээд л хүний хэрэгцээ цөм бүрэн байх аж. 

 

 

Коронавирус цар тахлын энэ үед худалдан авалт муу байна

 

Набо урлангийн үүсгэн байгуулагч Н.Болд:

 

-Монгол үндэсний дээл худалдаалж байна. Тухайн дээлнийхээ ур хийц, материалаасаа шалтгаалаад ялгаатай үнээр худалдаалагдаж байгаа. Жишээлбэл, богино дээл 150 мянгаас хямдруулаад 130 мянган төгрөг болсон. Харин урт дээл 130 мянгаас хямдарч 100 мянган төгрөгөөр худалдаалж байна. Цагаан сар, үндэсний их баяр наадмаар худалдан авалт нэмэгддэг. Харин коронавирус цар тахлын улмаас уламжлалт баяруудыг тэмдэглэлгүй өнгөрөөсөн.  Коронавирус цар тахлын энэ үед худалдан авалт муу байна. 

 

 

Баатар бренд нийт 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг

 

Одь-Тан эмийн үйлдвэр, Баатар брендийн эмийн худалдааны зөвлөх О.Амаржаргал:

 

-Одь-Тан эмийн үйлдвэр,Баатар брендийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Үзэсгэлэн худалдаанд бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байгаа. Баатар бренд нийт 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эмчилгээний тан, цай, аяга таваг угаагч, гар ариутгагч зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Тодруулбал, найман төрлийн цай байгаа бөгөөд дунджаар 6.500-9.500 төгрөгийн үнэтэй. Манай брендийн оны онцлох шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан аяга таваг угаагч болон тураах үрэл худалдаалагдаж байна. Гурван ургамлын найрлагатай тураах үрэл нь 45.000 төгрөг, найман ургамлын найрлагатай нь 50.000 төгрөгөөр худалдаалж байгаа.

 

Үзэсгэлэн худалдаанд 22 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна

 

Од-Бар компанийн худалдааны зөвлөх М.Сугаррагчаа:

 

-Манай байгууллага нийт 22 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна. Манай компани 25 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Халдварын улмаас борлуулалт муу байна. Үзэсгэлэн худалдаанд бүтээгдэхүүнээ

  • Модон авдар /том/:300.000- 330.000  төгрөг

  • Модон авдар/жижиг/: 30.000-100.000 төгрөг

  • Бурхны тавиур:150.000-200.000 мянган төгрөг/ хэмжээнээс хамаарна.

  • Модон ширээ: 150.000 төгрөг

  • Модон тавгийн идээ: 20.000-55.000 төгрөгөөр тус тус худалдаалж байна. 

 

Үзэсгэлэн худалдаанд борлуулагдаж буй зүйлсийн дундаж үнэ: 

 

  • Хонины ноосон өмд: 50.000-110.000 төгрөг

  • Ноолууран малгай: 45.000.-75.000 төгрөг

  • Ноолууран цамц: 230.000 түүнээс дээш

  • Толгойн ноолууран кейс: 25.000 төгрөг

  • Ноолууран ороолт: 85.000-120.000 төгрөг

  • Ноолууран өмд: 180.000-220.000 төгрөг

  • Ноолууран цамц/эрэгтэй/: 180.000-220.000 төгрөг

  • Ноолууран цамц/эмэгтэй/:200.000-220.000 төгрөг

  • Ноосон оймс:6.000 төгрөг

  • Ноолууран оймс: 35.000-42.000 төгрөг

  • Бээлий: 30.000-35.000 төгрөг

  • Гутал/эрэгтэй/:150.000-320.000 төгрөг 

  • Адууны арьсан гутал: 320.000 төгрөг

  • Торгон гутал 200.000.-350.000 төгрөг

  • Том хүний Монгол гутал 250.000-600.000 төгрөг

  • Хүүхдийн гутал 60.000-120.000 төгрөг

  • Хүүхдийн улавч /эсгий/: 25.000-30.000 төгрөг

 

 

Монгол улсад жилд зургаан сая ажлын бээлийн шаардлагатай

 

Тайж суварга компанийн ерөнхий захирал М.Гомбосүрэн:

 

-Манай компани ажлын арьсан бээлий худалдаалдаг. 2018 оноос хойш үйлдвэрлэл эрхэлж байгаа. Үзэсгэлэн худалдаанд оролцож, бүтээгдэхүүнээ худалдаалж байна. Ажлын бээлий нь өргөн хэрэглээнд зориулагдсан. Монгол улсад мөрдөгдөж байгаа стандарт, чанартай арьсаар хийх хэрэгтэй. Өнөөгийн уул уурхай хүнд үйлдвэрлэл, барилгын салбарт чанартай арьсан бээлий өмсөхийг зөвлөж байна. Уул уурхайн компаниуд дүрмийн дагуу сардаа хоёр удаа ажилчдаа ажлын бээлийгээр хангах ёстой. Ингээд тооцохоор Монгол улсад жилд зургаан сая ажлын бээлийн шаардлагатай байна. Худалдан авалт сайн байна. Арьсан нимгэн бээлийг дугуй унадаг хүмүүс худалдаж авч байгаа.  Тодруулбал,

 

  • Ажлын арьсан дотортой бээлий: 16.000 төгрөг

  • Ажлын арьсан доторгүй бээлий:13.000 төгрөг  

 

 

Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд 14 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна

 

Кажук компанийн менежер Р.Мягмарсүрэн

 

-Манай компани арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд 14 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. ЖДҮ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаанд өөрийн нэрийн бүтээгдэхүүн болох суран бүс, телегээр оролцож байна. Үхрийн арьсыг 100 хувь боловсруулан үйлдвэрлэсэн. Ингэхдээ үндэсний  хээ угалзыг бүтээгдэхүүндээ оруулсан. Бүтээгдэхүүнүүд 25.000-40.000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

 

 

Худалдан авалт сайн байна

 

ГЭГМТ компанийн худалдааны зөвлөх Г.Ганцэцэг:

 

-Манай компани 2004 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Манай компани түрүүвч, гар цүнх,  түлхүүрийн оосор худалдаалж байна. Үзэсгэлэн худалдааны эхний өдөр худалдан авалт сайн байна. Тодруулбал, 

  • Түрүүвч/эрэгтэй/:15.000-25.000 төгрөг

  • Түрүүвч/эмэгтэй/:20.000-40.000 төгрөг

  • Гар цүнх/эрэгтэй/: 45.000-55.000 төгрөг

  • Цүнх/эмэгтэй/: 45.000-110.000 төгрөг

  • Түлхүүрийн оосор: 2500-3500 төгрөгөөр тус тус худалдаалж байна. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин