Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2021-10-13

 

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Сүүж” гэдэг газар өчигдөр буюу аравдугаар сарын 12-ны өдрийн 22:30 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 22:37 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.

 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогчоос тодруулахад “Сүүж” гэдэг газарт айл байхгүй, хохирол учраагүй, мөн сумын төвийн иргэдээс асуумж авахад чичирхийлэлт мэдрэгдээгүй гэж мэдээлсэн.

Shuud.mn
Сонин хачин