Үерийн улмаас олон хүн амиа алджээ
2021-10-13 14:04

Хятадын зүүн хойд мужид үерийн гамшиг нүүрлэсний улмаас амиа алдсан хүний тоо 15 болж нэмэгджээ. Өөр гурван хүн Шаньси мужид ор сураггүй болсонд тооцогдсон байна. 

 

Жэнминь Жибао сонины мэдээлснээр, Шаньси мужийн 76 хот, сууринд амьдардаг 1,76 сая хүн байгалийн гамшгийн улмаас хохирл амссан байна. Энэ мужаас 120 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. 

 

Үерийн улмаас 238 мянган га хөдөө аж ахуйн талбай, 37 мянган барилга сүйдсэн байна. Ингэснээр нийт эдийн засгийн хохирол нь 780 сая долларт хүрчээ. Шаньси мужид үерийн хор уршгийг арилгах, оршин суугчдад тусламж үзүүлэх кампанит ажил эхэлж, эрх баригчид 4000 гаруй майхан, 3,2 мянган эвхэгддэг ор, хөнжил, гудас, солих хувцасны тусламжийг үзүүлсэн байна. Түүнчлэн Хятадын томоохон компаниуд үерийн гамшигт хохирогчдод 415 сая юань буюу 64 сая ам.долларын тусламж үзүүлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин