ОХУ өсвөр насныханд зориулсан вакцинаа бүртгэнэ
2021-10-13 14:44

ОХУ-д 12-17 насныханд зориулсан коронавирусээс сэргийлэх вакциныг хоёр долоо хоногийн дараа бүртгэж магадгүй гэж Оросын Эрүүл мэндийн яамны төлөөлөгч мэдэгдсэнийг Коммерсанть дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 2021 оны эхнээс хойш хүүхдүүдийн дунд коронавирусийн халдвараар үүсгэгдсэн өвчин хүндэрсэн тохиолдол нэмэгдсэн гэнэ. Тиймээс ОХУ хүүхдүүдийг нэн даруй вакцинд хамруулахаар ажиллаж байгаа аж.

 

"Хоёр долоо хоногийн хугацаанд вакцины өсвөр насныханд зориулсан вакцины шинжээчдийн дүгнэлтийг хүлээнэ. Энэ дүгнэлт дээр үндэслэн вакциныг бүртгэх тухай шийдвэр гарах юм" гэж ОХУ-ын ЭМЯ-ны төлөөлөгч өгүүлжээ.

 

Түүнчлэн коронавирусээс сэргийлэн хүүхдүүдийг дархлаажуулах нь халдвар тархахтай тэмцэх хамгийн үр дүнтэй арга бөгөөд олон улсад ашиглаж байгаа гэдгийг онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин