Нэг бөхийн сэргээшийн шинжилгээний хариу хүлээгдэж байна
2021-10-13 16:17

Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллагаас 18 бөхийн допингийн шинжилгээг наймдугаар сарын 18-нд БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу илгээжээ. Одоогоор 17 бөхийн шинжилгээ хариу ирсэн байна. Үндсэн нэг бөхийн шинжилгээний хариуг яаралтай ирүүлэх хүсэлтийг БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу энэ сарын 11, 13-нд илгээсэн байна.

 

 

Дэлхийн допингийн эсрэг байгууллагын болон бусад холбогдох дүрэм журмын дагуу бүх шинжилгээний ирсний дараа МҮБХ-д хүлээлгэн өгдөг байна. Бөхийн холбооноос шинжилгээний хариу ирсэн даруйд олон нийтэд нээлттэй мэдээлэхээ мэдэгдэв.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин