ФОТО: Пальма аралд галт уул сэрж, 1.5 мянган барилга шатжээ
2021-10-14

 

Канарын арлуудын Пальма арал дээр галт уул сэрж, лав нь урсан орчин тойрноо сүйтгэж байгаа талаар РГ агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, галт уулын лав 656 га газарт тархаж, 1458 барилгыг сүйтгэсэн байна.Галт уул сэрж, лав нь урсаж байгаа тул 6000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. 

 

 

Одоогийн байдлаар галт уулын лав ганцхан урсгалаар биш харин гурван хэсгээс урсаж, олон хэсэг рүү салаалсны улмаас ойролцоо орших суурин газраас нүүлгэн шилжүүлэх хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа гэнэ.

 

 

Пальма арал дээр өнгөрсөн шөнө гэхэд л 20 удаа газар хөдлөж, нэг нь 3.9 магнитудын хүчтэй байсан бөгөөд арал даяар мэдрэгдсэн байна. Галт уул сэрсэн гурван долоо хоногийн хугацаанд нийтдээ 35 мянган чичирхийлэлт бүртгэгджээ.


Галт уулны лаваас үүдэлтэй үнс, утаа 3500 метрийн өндөрт дэгдэж байгаа гэнэ. Одоогоор салхины чиг тэнгисийг чиглэж байгаа ч галаас үүдэлтэй утаа, үнс нисэх буудлуудын ажилд нөлөөлж болзошгүй гэж эрх баригчид үзэж байгаа аж.

 

Shuud.mn
Сонин хачин