Бали арал жуулчдад хаалгаа нээлээ
2021-10-14

Коронавирусийн халдвар цар тахлын хэмжээнд хүрсэнээс хойш дэлхийн улс орнууд хилээ хааж, аялал жуулчлалын салбар ихээхэн уналтад орсон юм. Харин вакцин гарснаар аялал жуулчлалын салбар сэргэх нөхцөл бүрдэж, жуулчдыг ихээр татдаг улс орнууд ээлж дараалан хилээ нээж, аялагчдыг хүлээн авахад бэлэн гэдгээ мэдэгдсээр байна. 

 

Энэ удаад, Индонезийн Бали арал дахин жуулчдыг хүлээн авч эхэлсэн бөгөөд 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Хятад, Өмнөд Солонгос, Япон, АНЭУ, Шинэ Зеланд гэсэн орнуудаас жуулчин хүлээн авах гэнэ. Эдгээр орнуудад коронавирусийн халдвар бага байгаа тул аюулгүй гэж үзжээ. 

 

Түүнчлэн энэ арал дээр ирж байгаа хүмүүсийг найм хоног тусгаарладаг байсныг таван хоног болгож бууруулсан байна. Балид ирсэн жуулчид 35 зочид буудлаас сонгох бөгөөд эдгээр зочид буудлууд нь тусгай зөвшөөрөлтэй, Эрүүл мэндийн яамны зөвлөсөн халдвар хамгааллын дэглэмийг баримталж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин