Дархлаажуулалтын бүрэн тунд 12-15 насныхны 75.7 хувь нь хамрагджээ
2021-10-14

 

Өчигдөр буюу аравдугаар сарын 13-нд нийслэлийн хэмжээнд I тунд 77, II тунд 186, нэмэлт сэргээх тунд 1976, нийт 2239 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17.8 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2933 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.279 (75.7 хувь), 16-17 насны 26.413 (77.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин