Нум сумаар харваж, олон хүн хөнөөжээ
2021-10-14

Норвегийн Кунгсберг хотод үл мэдэгдэх этгээд олон нийтийн газарт нум сум харваж олон хүний аминд хүрсэн талаар ВВС мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нум сумаар харвасны улмаас таван хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан байна. Гэмт этгээд ганцаараа ажилласан бөгөөд хотын өөр өөр хэсгүүдэд хэрэг үйлджээ. 

 

Хотын цагдаагийн газар энэ үйлдлийг алан хядах ажиллагаа байж болзошгүй гэсэн хувилбар дэвшүүлсэн байна. Энэ гэмт хэргийн улмаас тус хотын цагдаа ч шархаджээ. Шархадсан хүмүүсийг яаралтай эмнэлэгт хүргэхийн тулд найман машин, гурван нисдэг тэрэг ашигласан гэнэ.

 

Хотын баруун хэсэгт амьдрах хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд гэмт хэрэгтэн зугтах гэж оролдсон ч цагдаагийнхан буудаж, дараа нь баривчилжээ. Цагдаагийн газар хэрэг үйлдсэн этгээдийн хувийн мэдээлэл болон хэрэг үйлдэх болсон сэдэл шалтгааны талаар ч мэдээлэл өгөөгүй байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин