Б.Бямбадорж: Томуугийн вакцинд 2-11 насныхны 97.5 хувь нь хамрагдлаа
2021-10-14

 

НОК-оос цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

 

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Коронавирусийн халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дунд, хүнд болон нэн хүнд иргэдийн эзлэх хувь нэмэгдэж байна.

 

Манай улсад коронавирусийн эсрэг гуравдугаар тунгийн дархлаажуулалт нэмэгдэх хандлагатай байгаа. Дархлаажуулалтын цэгүүдийг нэмэгдүүлэх, явуулын баг ажиллуулах арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Даваа-хагас сайны өдрүүдэд өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэгт очиж вакцинжуулалтад хамрагдах ёстой.

 

Мөн улирлын томуугийн дэгдэлт бий. Тиймээс томуугийн дархлаажуулалтыг 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдэд  хийсэн. Тодруулбал 2-11 насны 163 620 хүүхдээс 97.5 хувь нь томуугийн эсрэг вакцинд хамрагдлаа. Их, дээд сургуулийн оюутнуудын дунд халдварын нөхцөл байдал ямар байгааг тандалтын баг гаргаж байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд цэцэрлэгийн 11 хүүхэд, 17 багш, 9 ажилтан, ЕБС-аас 117 сурагч, 43 багш, 7 ажилтан халдвараар өвчилсөн нь батлагдсан байна” гэж мэдээллээ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин