АН-ын бүлэг хадаг барьж угтсан гишүүдээсээ татгалзлаа
2021-10-14

Сонгуулийн өмнө сул гишүүдээр хүчээ зузаатгасан УИХ дахь АН-ын бүлэг тэднээс татгалзлаа. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг АН-ын бүлгээс хассанаа дуулгалаа. Тэрбээр Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар цаашид АН-ын бүлгийн хуралдаан, шийдвэрт оролцох боломжгүй гэж мэдэгдэв.

 

 

 

АН-ын бүлгийнхэн одоогоос таван сарын өмнө УИХ-ын гишүүн Н.Алтанхуя, С.Ганбаатар нарыг бүлэгтээ нэгдэж, хадаг мөнгөн аягатай угтаж байв. Тэр үед АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хүч нэмсэн гишүүдэд талархал илэрхийлж байв. Бүр "Улсын хэмжээнд шилдэг таван улстөрчийн тоонд байнга эрэмбэлэгддэг С.Ганбаатар гишүүн бидэнтэй нэгдэж байгаад  таатай байна. Н.Алтанхуяг даргын хувьд энэ намыг анхнаас нь үүсгэн байгуулалцаж, нэгэн цагт удирдаж явсан хүний хувьд төрөлх бүлэгтээ эргэн ирж байгаад баяртай байна” хэмээн хадаг барьж байв. Харин одоо тэд хэрэггүй болсныг дуулгалаа.

 

Мөн АН-аас дүрэм зөрчсөн, намын эсрэг ажилласан хэмээн УИХ-ын гишүүн Ц.Тувааныг намын гишүүнээс хөөж, бүлгээс хаслаа. Ингэснээр АН-ын бүлэг 10 гишүүнтэй болж байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
mgl hyn:
Yaj ch bodson end tend ochood nam selgeed bdg ichihee bsn hymyys tenegiin test ugwul taarna
2021-10-15
Иргэн:
АН ч нохойн жогорхой болж дээ.
2021-10-14
zochin:
13-r zuund bol bugd ta nar tolgoigyi baikh baulaa ingeed shibshigee tariad zogsoj bai daa
2021-10-14
шаабар:
хИЙХ ЮМАА ОЛЖ ЯДСАН ТОЛГОЙГҮЙ ГИШҮҮДИЙГ ЯАЛТАЙ Ч БИЛЭЭ. Улс төр яаж хийхээ ч мэдэхгүй. Хөөж байгаа гурвынхаа мөрөнд ч хүрэхгүй байж ингэж шившигээ дэлгэж ч байх гэж. Хэлэх ч муу үг олдохгүй юм. Өөрсдийгөө, өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм. Сохор азаар гишүүн болсноо мэддэг ч болоосой. Бусад гишүүд ч түүнийг дэмжиж байдаг нь
2021-10-14
Ali hediin zarchihsan sh dee
2021-10-14
Marzan dagznuudaar duurchihsen balai nam shuu
2021-10-14
АН- ыг цоо шинээр байгуул, өвөө эмээ нар чинь энэ намыг нар харуулахгүй. Муулаад байдаг МАН аа хар залуу үе нь гараад ирчихсэн намаа , улс орноо удирдаад явж байна. АН- д Батүүл, Элбэгдорж , женкоБаттулга , Алтанхуяг, Зика Энхболд, битан Ганбат, да Ганболд ,Баабар, гэх мэт ахмадуудын үе дууссан одоо гүйх нохойд гүйхгүй нохой бүү саад бол
2021-10-14
Чулуунбат:
Ганбат бол худал гар билээ...Том ярьсан УИХ гишүүн тийм байдаггүй байхаа.Улсын онц чухал объектод очоод яаж муухай авирлаж байна.Ёстой хууль дүрмээ мэддэггүй гар билээ дээ.
2021-10-14
зочин:
хадаг мөнгөн аягаа буцааж өгөөрэй Ганбаа, Хуаяг нар минь
2021-10-14
Ali hediin zarchihsan sh dee
Иргэн:
Гэдсэндээ хөлөө жийлцсээр насаа барах нь дэ. Бүгд л энэ улсад хэрэггүй нөхдүүд л дэ. Ганбат ч гэсэн. Ер нь АН гэж бх ч хэрэг алга. Энэ хэдэн өвгөчүүлийн хувийн өмч шиг болсон намаар яанам дэ
2021-10-14