БНХАУ: Пуужинд зориулсан хиймэл оюун ухаан бүтээжээ
2021-10-14

Хятадын цэргийнхэн дуунаас хурдан пуужинд зориулсан шинэ хиймэл оюун ухаан боловсруулсан талаар Жэнминь жибао сонин мэдээлжээ. 

 

Тодруулбал, Хятадын Ардын чөлөөлөх армийн пуужин бүтээгч эрдэмтэд нислэгийн чиглэлийг тооцоолох шинэ хиймэл оюун ухаан бүтээсэн бөгөөд үүний тусламжтайгаар пуужингийн байндаа оновчтой хүрэх чадварыг 10 дахин нэмэгдүүлэх боломжтой гэнэ. Энэ хиймэл оюун ухаан нислэгийн явцад нислэгийн чиглэлийг тооцоолох боломжтой аж. 

 

Батлан хамгаалахын салбарт гарсан энэхүү ололтуудыг Хятадын инженерүүд иргэний агаарын хөлөг бүтээхэд ч ашиглахаар зэхэж байгаа гэнэ. 2035 он гэхэд энэ улсын инженерүүд дэлхийн аль ч өнцөгт нэг цагийн дотор хүрэх чадвартай иргэний тээврийн онгоц бүтээхээр төлөвлөж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин