Ц.Туваан: Би Ардчилсан намдаа байгаа
2021-10-14

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-аас хөөсөн тогтоолыг танилцуулсан билээ. Ц.Тувааныг АН-ын дүрмийг удаа дараа зөрчиж, намын эсрэг ажилласан хэмээн гишүүнээсээ хасчээ.

 

 

Энэ талаар УИХ-ын гишүү Ц.Туваан “Хэдэн удаа ч хөөгдчихөв, мэдэхгүй. Би Ардчилсан намаас сонгогдсон гишүүн, намдаа байгаа” гэсэн тайлбарыг өглөө. Мөн тэрбээр “Бүлгийн үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалтын асуудал АН-ын бүлгийн хуралдаанаар яригдсан. Үүнтэй холбоотой байх” хэмээн тодотголоо.

 

Тэрбээр О.Цогтгэрэл даргатай АН-ын гишүүн бөгөөд намын гишүүнчлэл хэвээр байгааг хэлж байна. Мөн бүлгээс хасах асуудлыг ганцхан Д.Ганбат дарга бус гишүүд шийддэгийг хэллээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
АН-будаа болж арван хар нүглийнхээ замаар орвоо хөөрхий...энэ намыг өвөө эмээ нар нь булшлав
2021-10-14
Gencogiin buunii nohoi.
2021-10-14