Сум алдаж, 10 настай хүүгийн амь насыг хохироожээ
2021-10-14

 

Цагдаагийн байгууллагад 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22.55 цагт Архангай аймгийн нутаг дэвсгэрт “10 настай эрэгтэй хүүхэд буудуулж нас барсан” гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид хэргийн газар очиж шалгахад 10 настай эрэгтэй Х-ийг түүний төрөл садангийн 38 настай эрэгтэй Д гэгч нь сум алдаж амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ. Хэргийг Архангай аймаг дахь цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.

Shuud.mn
Сонин хачин