Эрээн хотод COVID-19-ийн нэг тохиолдол илэрч, оршин суугчдаас шинжилгээ авч эхэллээ
2021-10-14

Өвөр Монголд 10 дугаар сарын 13-ны өдөр коронавирусийн халдварын нэг ч тохиолдол илрээгүй бол өнөөдөр буюу 10 дугаар сарын 14-ний өдөр дотоодын нэг тохиолдол илэрсэн талаар Өвөр Монголын Эрүүл мэндийн комисс мэдээлжээ. 

 

Эрээн хотод Huitong логистикийн паркийн менежерээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Улмаар хавьтагчдаас шинжилгээ авах, өвчтөний амьдарч, ажиллаж байсан газарт ариутгал хийж байгаа аж. 

 

Аравдугаар сарын 14-ний өдөр Өвөр Монголд зөөвөрлөгдсөн дөрвөн тохиолдол бүртгэгдсэн байна. Халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлуудыг тусгаарлаж, эмнэлгийн хяналтад байлгаж байгаа гэнэ. Түүнчлэн Эрээн хотод оршин суугчдыг бүгдийг шинжилгээнд хамруулах ажил эхэлжээ.

 

Цар тахал дэгдсэнээс хойш Өвөр Монголд 422 хүн халдвар авсанаас нэг хүн коронавирусийн халдвараар үүсгэгдсэн өвчин нь хүндэрч нас барсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
л:
лалрууд өөрсдиин зохиосон гайгааа дэлхиигээр тараахгүй зөв хилэээ хааагааад сөнө
2021-10-14