Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн Хятад иргэнийг Улаанбаатарт "хорилоо"
2021-10-14

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Taiping /Цай Пинг/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйл /Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх/-ийн 1 дэх хэсэг /Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т заасан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан байна.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газар “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай” 2021 оны 10 дугаар сарын 5/46 дугаартай прокурорын тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 5/77 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн аж.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр улсын яллагчтай тохирсон ял болох 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэжээ.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
тэнэг прокурор тэнэг шүүгч нар ийм л юм хийж байна даа
2021-10-15
Больёоо:
ШИЙТГЭХ БУС ШАГНААД БАЙГААН БИШҮҮ.АЛБАДАН ГАРГАХ ЭСВЭЛ ХОРИЖ СААТУУЛДАГГҮЙ ЮМУУ. УЛААНБААТАРТ АВГАЙ АВААД АМЬДАР ГЭЖ БАЙГАА БИШДЭЭ. ЭНЭ ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА САНААЧИЛЖ БАЙШАА СДА НАР БҮГД БИШЭЭ
2021-10-15