"Оргил"-оос ХААИС-ийн уулзвар хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд шилжүүлнэ
2021-10-14

Хан-Уул дүүргийн 11, 17-р хорооны нутаг дэвсгэр Оргил худалдааны төвийн уулзвараас урагшаа ХААИС-ийн уулзвар хүртэлх автозамыг оргил цаг буюу 17:00-20:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд шилжүүлэхээр төлөвлөж байна.

 

 

Учир нь ажил тарах цаг буюу 17:00-20:00 цагийн хооронд Чингисийн өргөн чөлөө, хотын төвөөс урагшаа Зайсан чиглэл рүү хамгийн их ачаалал үүсдэг ба үүнээс үүдэж Төв Шуудангийн уулзвар ачааллаж, улмаар Энхтайваны өргөн чөлөө мөн ачаалал авч, хотын гол зам, уулзваруудын нэвтрүүлэх чадвар бүхэлдээ буурч байна.

 

Иймд ХААИС-ийн уулзвараар цагт 898 тээврийн хэрэгсэл нэвтэрдэгийг нэмэгдүүлэх зорилгоор ачааллын цаг буюу 17:00-20:00 цагийн хооронд Оргил худалдааны төвийн уулзвараас урагшаа ХААИС-ийн уулзвар хүртэл нэг чигийн хөдөлгөөнд оруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь хотын гол замын хөдөлгөөнийг эерэг үр дүнд хүргэх шийдэл гэж тооцоолж байна.

 

Эх сурвалж: Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар

Shuud.mn
Сонин хачин
Шугамын автобус явдаггүй шүү.
2021-10-17
Зорчигч:
Зайсангаас маршалын гүүрээр шугамын автобус явдаг уу?
2021-10-17
Маршалын гүүрээр гарч болно
2021-10-15
Шугамын автобус явдаггүй шүү.
Зорчигч:
Зайсангаас маршалын гүүрээр шугамын автобус явдаг уу?
Америк сургуульд сурдаг 9-р ангийн охин минь хэзээ гэртээ ирэх вэ? Эсвэл тэндээ хонох уу?
2021-10-14
Автобусаар зорчигч:
ХААИС-аас Оргил орохдоо түгжирдэг зорчигч яах болж байна вэ? Зайсанд ажилладаг олон ажилчдын эрх ашгийг бас бодолцоорой.
2021-10-14
Маршалын гүүрээр гарч болно