БНХАУ нарыг судлах анхны хиймэл дагуул хөөргөлөө
2021-10-15

Хятад улс нарыг судлах анхны хиймэл дагуулыг хөөргөсөн талаар Синхуа мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын хойд хэсэг дэх Шаньси мужийн Тайюань сансрын буудлаас Long March-2D пуужин тээгчээр энэ хиймэл дагуулыг хөөргөсөн байна. 

 

Энэхүү хиймэл дагуул нь Н-альфа спектрээр нарны дүрсийг анх удаа авах боломжтой гэнэ. Шанхайн Сансрын технологийн академийн мэдээлснээр, хиймэл дагуул нь 510 кг жинтэй, нарны тойрог замд 517 км өндөрт ажиллах юм байна. Энэ аппаратыг хөөргөснөөр нар судлах шинэ эринд орж байна гэж академи мэдэгджээ. 

 

Хиймэл дагуул дээр 5G өндөр хурдны сувгийг бий болгох лазер болон бичил долгионы аргуудыг ашиглаж байгаа бөгөөд энэ нь хиймэл дагуул хоорондын холбоо харилцааг үр ашигтай, найдвартай болгох аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
багш:
Нарны толйрог замд биш дэлхийн тойрог замд дэлхийн гадаргаас 517 км өндөртгэж байна. https://www.chinadaily.com.cn/a/202110/15/WS6168bb32a310cdd39bc6f0be.html
2021-10-15
багш:
Нарны тойрог замд 517 ом өндөрт гэнэ үү. мэдээгээ эх сурвалжтай, ойлгомжтой байхаар бичиж бай. зүгээр үгэн орчуулга хийж, хүмүүсийг төөрөгдүүлэхээ боль
2021-10-15