Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Бусын гол” гэдэг газар өчигдөр буюу аравдугаар сарын 14-ний өдрийн 09:52:40 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 09:59 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ