ШУУД: Нийслэлд халдварын тохиолдол тогтворжиж, буурах хандлагатай байна
2021-10-15

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. 

 

Эмнэлгийн тусламж бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох "Сайдын тушаалаар ЭМЯ Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран ор зохицуулах баг гарган ажиллаж байна. Эмчилгээний ор  нэгдсэн зохион байгуулалтад орсноороо нэн шаардлагатай иргэдийг эрэмбэлэн ангилж хэвтүүлж байна. Иргэдийн дунд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүсэлт их байгаа.

 

Улсын хэмжээнд нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийн 30-аас дээш хувийг эмнэлэгт хэвтүүлж байна.  Улсын хэмжээнд 20 мянган эмчилгээний оронд иргэдийг хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Нийт хэвтсэн хүмүүсийн 1.8 хувь нэн хүнд, 11 хувь нь хүнд ангиллын хүмүүс  байна. Дэлхий дахинд хүнд хүмүүсээ л эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа. Харин манай улсад хүнд, хөнгөн, хүндэвтэр гэсэн ангиллын хүмүүсийг бүгдийг нь хэвтүүлэн эмчилж байгаа учир ачаалалтай байна. Нийслэлийн өнөөдрийн тохиолдлын тоог өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал тогтворжиж, буурах хандлага ажиглагдаж байна" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
өвгөн:
ӨВЧЛӨЛТ нАС БАРАЛТ нмэгдээд бхад БИТГИЙ ЭРГҮҮТ
2021-10-16
АРАЙ АРАЙ:
3-р тунд хамрагдах шаардлага алгоо. Захын эмнэглийн ажилчдаас асуугаад танайхаас Covid авсан хэн байна гээд асууу л даа. Хамгийн багадаа 10 байгаа шүү. Арай л юмаа. Вакцинаа шахах гээд үхэхнээ. Нөгөөх нь хугацаа нь дуусах гээд. Дахиж авч шахаа хийнэ. АРАЙ АРАЙ. Яагаад гэвэл би өөрөө 3 тун хусчхаад байхад COVID авчлаа тэгэх үү
2021-10-15