Х.Баттулгад үйлчилсэн учраас Ц.Тувааныг АН-аас хөөсөн
2021-10-15

УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-ын гишүүнээс хассан тухай өчигдөр АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэвлэлд мэдээлсэн билээ. Түүний дараа Ц.Туваан АН-даа хэвээр байгаа бөгөөд С.Эрдэнийн талынхан хэдэн ч удаа хөөснийг хэлж мэдэхгүй байгаагаа сэтгүүлчдэд ярьсан юм.

 

 

Тэгвэл өнөөдөр энэ асуудлаар О.Баасанхүү, С.Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн оны 07 дугаар сард АН-ын дарга С.Эрдэнэ намын даргыг солих талаар үүрэг чиглэл өгсөн аж. Гэтэл Ц.Туваан даргынхаа өгсөн үүрэг чиглэл биелүүлэхгүйгээр, тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын эрх ашигт үйлчилсэн дүрмийн өөрчлөлт хийсэн. Тиймээс Ц.Тувааныг 4 жилийн хугацаатайгаар намын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн гэдгийг Ардчилсан намын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга О.Баасанхүү тайлбарлалаа. Мөн тэрбээр Ц.Тувааныг намын гишүүнээс хассан шийдвэрийг 08 дугаар сарын 20-нд нэг удаа гаргасан. Гэтэл олон дахин намаас хөөсөн мэтээр мушгин гуйвуулж, С.Эрдэнэ дарга руу улайран дайрч буйд харамсаж байгаагаа илэрхийллээ.

 

Б.Хэрлэн 

 

Shuud.mn
Сонин хачин
huuye chi dutaa, muu hogiin shaar baas shees min
2021-10-16
зочин:
Ёооё Эрдэнэ өөртөө мангар итгэлтэй ард түмэн тэр байтугай журмын нөхөд нь дэмжихгүй байхад л би гээд өөрийнхөөрөө зүтгээд байдг хэдэн ч сонгуульд ялагдав тамгын өгөөд явуул шинэ нам байгуулаад гарсан дээр намыг лидерүүд авж явдаг болохоос нэр нүүрээ барсан гарууд авж явдаггүй
2021-10-16
Баасанэрдэнэхүү АН ыг устгах гэж батгана шиг хичнээн дүнгэнэсэн ч байгуулсан болон батжуулж яваа хэдэн мянган гишүүд дэмжигчдийн бат цохиурт няцлагдаж л таараа
2021-10-15
Юу вэ энч одоо, нөгөө "бах" Эрдэнээ нь Намых нь дарга хэвээрээгээр барахгүй бүр тойрон хүрээлэгчидтэй болцон энэ тр.Би АН-г дэмждэг хүн. Яг бодлоо хэлэхэд наад АН-аасаа Эрдэнээг үтэр түргэн зайлуулж далдруулахгүй бол 2 жилийн дараа гэхэд АН гэж Эрдэнээ Баасанхүү хоёр л үлдэх байх шүү
2021-10-15
Эрдэнэ гэдэг бахыг зайлуулаачээ. Энэ хүнд хувийн эрх ашгаас нь өөр хамгаалах зүйл бхгүй. АНын амыг барилаа.
2021-10-15