УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Б.Бейсен нарыг АН-аас хасах уу
2021-10-15

АН-ын удирдлагууд өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Б.Бейсен нарыг намаас хасах эсэх асуудлыг хэлэлцэхээр болжээ. Үндсэн дүрмийн хорооны тогтоол шийдвэр гарсан байгаа гэдгийг С.Эрдэнэ мэдэгдлээ.

 

 

С.Эрдэнэ энэ тухай “Х.Баттулгын шууд нөлөөнд байдаг АН-ын бүлгийн гишүүд эрх баригч намын Засгийн газартай хариуцлага тооцохоор гарын үсэг зурсан гишүүдийг бүлгээс шахан зайлуулах, бүлгийн удирдлагад байгаа албан тушаалыг булааж авах зэрэг үйл ажиллагаа явуулж байна. Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг гардан зохион байгуулж байсан бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах үйл явдал хүчтэй өрнөж байна. Тиймээс үндсэн дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүлгийн гишүүдийг хамгаална.

 

АН-аас Ерөнхийлөгчид сонгогдон ажилласан хүний урт гар татагдаагүй. Тэр хүн дахиад хоёр дахь бүлгийг тараах улс төрийн хорлонтой үйл ажиллагаа явуулж байгаад харамсаж байна” хэмээн мэдэгдэв.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Том хүний нэр барихгүй бол үнэмшилгүй байдаг аргыг олжээ, Лхүмбэ, Амар,Гэндэн, Дэмидийн нэрийг барьж их хэлмэгдүүлэлтэнд ард олныг итгүүлсэн шиг. МАХНы хуучин аргыг сайн сурчээ, тэдний сүнс АН д шургалсан нь энэ ЭЭЭгуай байхаа
2021-10-15
ЗОЧИН:
Та нар Женкодоо самруулах шиг болж бна даа
2021-10-15