Талибууд мод тайрах, модны хууль бус наймааг хоригложээ
2021-10-15

"Талибан" хөдөлгөөн эмхлэн байгуулсан Афганистаны шинэ Засгийн газар мод тайрах, модны хууль бус наймааг хоригложээ. Сайд нарын танхимын энэхүү шийдвэрийн талаар Мэдээлэл, соёлын дэд сайд Забихулла Мужахид мэдэгдсэн байна.

 

"Мод тайрах, худалдах, гадагш нийлүүлэхийг хатуу хориглоно. Аюулгүй байдлын албад болон мужийн албан тушаалтнууд үүнд онцгой анхаарах ёстой" хэмээн Забихулла Мужахид Твиттер хуудсандаа бичжээ.

 

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын гаргасан судалгаагаар, 2015 онд Афганистаны нийт ойн талбай 1,35 сая га буюу тус улсын нутаг дэвсгэрийн 2,1 хувийг ой эзлэж байсан аж. Талибууд 2025 он гэхэд ойн талбайг 1,9 сая болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зөв шүү.
2021-10-15