Д.Хаянхярвааг 40 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хаслаа Монгол Цахиурын хөндийг байгуулах, коксжих нүүрсээ Энэтхэгт экспортлох санал тавилаа Консул Ц.Өнөрзаяа: Цаашид хохирогч охины асуудалд анхаарал хандуулж ажиллана ТББХ: Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоолын төслийг дэмжлээ БНХАУ: Хятадын эсрэг аймшигт дайн дэгдээж байсан Япон Тайванийн талаар мэдэгдэх эрхгүй Шадар сайд С.Амарсайхан аймгийн Засаг дарга нарт үүрэг өглөө Баян-Өлгий, Увс, Ховд, Төв аймгийн нутгийн зарим хэсэгт зудын эрсдэл их байна Орост халдлага үйлдэх гэж байсан Украины тагнуулчдыг баривчилжээ "Омикрон" эмнэлэг шинэ штаммын нэрийг өөрчлөхийг шаардан шүүхэд ханджээ Охиныг зодсон 4 хүүхдийн 2 нь шийтгэлгүй үлдэж, 2 нь тусгаарлагджээ
Барилгачид үнийн өсөлтийн зөрүүг төсөвт суулгаж өгөхийг шаардаж суулт зарлалаа
2021-10-15 13:18

 

Барилгачид барилгын материалын үнийн өсөлтийн зөрүүг төсөвт суулгаж өгөхийг шаардаж, суулт зарлаж байна.

 

Орон нутгийн компаниудын төлөөлөл:

 

-Бид үнийн өсөлтийн зөрүүг төсөвт суулгаж өгөхийг шаардаж байгаа. Хариу өгөөгүй байна. УИХ-ын чуулганы хуралдааныг анхаарч байна. Чуулганы хуралдаан эхлэхээс өмнө, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газар, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлсэн. Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ажлаа хийж чадахгүй бол дараагийн хүндээ албан тушаалаа хүлээлгэж өгмөөр байна. Бид анх ирээд салбарын сайдтайгаа уулзсан. Гэтэл таатай хүлээж аваагүй. Маш хурдан шийдэл олох хэрэгтэй.

 

Улаанбаатар хотын барилгын компаниудын төлөөлөл:

 

-Барилга барина гэдэг нь хоёр өөр ойлголттой. Төсвийн мөнгөөр сургууль, цэцэрлэг гэх мэт барилга барьж буй компаниуд болон өөрийн төсвөөр орон сууц бариад зарж байгаа компани хоёр өөр. Бид төсвийн мөнгөөр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга барьдаг. Тодруулбал, Засгийн газраас тухайн онд барилгын мкв-н үнийг тогтоож өгдөг. Ингээд Засгийн газрын тогтоосон үнээр барилга барьж байгаа гэсэн үг. Коронавирус цар тахлын улмаас тээврийн зардал 3-10 дахин өссөн бол барилгын материалын үнэ 2-4 дахин өссөн байна. 2020 онд 210 төгрөгөөр тоосгоны гэрээ хийж байсан бол өнөөдөр 650 төгрөгөөр худалдан авч байгаа. Энэ үнийн зөрүүг дийлэхгүй байна.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин