Парисын "Их дуулга" маргааш эхэлнэ
 
                        
"Парисын гранд слам" тэмцээн маргааш буюу аравдугаар сарын 16-нд эхэлнэ. Тодруулбал, Энэ сарын 16-17ны өдрүүдэд Франц улсын нийслэл Парис хотноо "Парисын гранд слам" тэмцээн зохион байгуулагдах бөгөөд тус тэмцээнд таван тивийн 48 орны 300 жүдочид / 177 эрэгтэй, 133 эмэгтэй / 2 өдрийн турш өрсөлдөнө. Манай улсаас
Эрэгтэй
-  -66кг жинд Э.Сумъяабазар, Э.Ариунболд 
-  -66 кг жинд Б.Эрхэмбаяр, Б.Нармандах 
-  -73 кг жинд Ц.Цогтбаатар, О.Уранбаяр 
-  -81 кг жинд Б.Мөррэнцэн, Г.Болор-Очир 
-  -90кг жинд Г.Алтанбагана, Б.Тэнгис 
-  -100 кг жинд Б.Гончигсүрэн, О.Хангал 
-  +100 кг жинд О.Цэцэнцэнгэл 
-  
Эмэгтэй
-  -48 кг жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү 
-  -52 кг жинд Б.Хорлоодой 
-  -57 кг жинд Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо 
-  -63 кг жинд Б.Ганхайч 
-  -70 кг жинд Ц.Энхчимэг, С.Лхагвадулам 
-  -78 кг жинд Б.Эрдэнэт-Од 
-  +78 кг жинд А.Адъяасүрэн гэсэн тамирчид оролцоно. 
Монголын багийн дасгалжуулагчаар ОУХМ Ч.Болдбаатар, ОУХМ Б.Батгэрэл, МУГТ М.Бундмаа нар ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ