Хүний амь хөнөөсөн тэрбумтан Роберт Дерст бүх насаараа хоригдох ял сонсов
2021-10-15

Хамгийн он удаан жил үйл ажиллагаа явуулж буй үл хөдлөх хөрөнгийн Durst Organization гэр бүлийн компанийн өв залгамжлагч, тэрбумтан Роберт Дерст найз бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдан, бүх насаараа хоригдох ял сонсжээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Дерст 2000 онд Калифорнийн Беверли Хиллзд Сьюзен Берманыг гэрт нь хөнөөсөн байна. Тэрбээр HBO сувгийн "Тэрбумтны нууц" баримтат цувралын үеэр санаандгүй энэ хэргийн талаар ярьсан бөгөөд 2015 онд Шинэ Орлеанд баривчлагджээ. 

 

Тэрбээр шүүх дээр хийсэн хэргээ хүлээсэн, шүүх түүнийг аллагын хэргийн буруутан гэж үзсэн байна. Цагдаагийнхан түүнийг өөр хоёр хүнийг хөнөөсөн гэж таамаглаж байгаа юм. Тодруулбал, 1982 онд сураггүй болж, улмаар амиа алдсанд тооцогдсон эхнэр Кэтлин Маккормак болон Техас дахь Галвестон хотын өндөр настныг Дерст хөнөөсөн гэж цагдаагийнхан үздэг аж.

 

Тун удалгүй Нью-Йоркийн прокурорууд 78 настай Дерстийг эхнэрээ хөнөөсөн гэж буруутгахаар зэхэж байгаа гэнэ. Харин өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг давж заалдана гэж мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин