Газрын тосны үнэ дахин дээд хэмжээндээ хүрэв
2021-10-15

 

Газрын тосны зах зээлийн арилжааны үнэ дахин нэмэгдэж, сүүлийн гурван жилийн хугацааны хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн талаар ТАСС агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ICE бирж дээрх Brent маркийн газрын тосны 12 дугаар сарын фьючерс үнэ баррель нь 85 долларыг давсан байна. Энэ газрын тосны үнэ 2018 оны 12 дугаар сараас хойш ийм өндөр төвшинд хүрч байгаагүй аж. 

 

Шинжээчдийн өгүүлснээр бусад төрлийн эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ нэмэгдсэний улмаас газрын тосны үнэ ийнхүү өссөн гэнэ. Түүнчлэн хий, эрчим хүчний нүүрсний үнэ ч өсчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин