Д.Хаянхярвааг 40 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хаслаа Монгол Цахиурын хөндийг байгуулах, коксжих нүүрсээ Энэтхэгт экспортлох санал тавилаа Консул Ц.Өнөрзаяа: Цаашид хохирогч охины асуудалд анхаарал хандуулж ажиллана ТББХ: Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоолын төслийг дэмжлээ БНХАУ: Хятадын эсрэг аймшигт дайн дэгдээж байсан Япон Тайванийн талаар мэдэгдэх эрхгүй Шадар сайд С.Амарсайхан аймгийн Засаг дарга нарт үүрэг өглөө Баян-Өлгий, Увс, Ховд, Төв аймгийн нутгийн зарим хэсэгт зудын эрсдэл их байна Орост халдлага үйлдэх гэж байсан Украины тагнуулчдыг баривчилжээ "Омикрон" эмнэлэг шинэ штаммын нэрийг өөрчлөхийг шаардан шүүхэд ханджээ Охиныг зодсон 4 хүүхдийн 2 нь шийтгэлгүй үлдэж, 2 нь тусгаарлагджээ
ДАШТ-д өрсөлдөх боксчид маргааш Европыг зорино
2021-10-15 16:56

 

Үндэсний шигшээ багаас шигшигдсэн шилдэг эрэгтэй 9 тамирчин Серби улсын Белград хотноо 2021 оны 10 дугаар сарын 22-ноос 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд зохион байгуулах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчид маргааш Европыг зориход бэлэн болжээ.

 

Монголын боксын холбоо/МБХ/-ны Удирдах зөвлөлийн гишүүд /МБХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд, Х.Нямбаатар, МБХ-ны Дэд ерөнхийлөгч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Ц.Бат-Энх, Н&Н ХХК-ийн захирал М.Баянмөнх /пүрэв гарагт /2021.10.14/ баг тамирчдаа хүлээн авч тэмцээний өмнөх тоглолтын хувцас, биеийн тамирын хослол гардуулж, дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг мандуулсан амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

 

Монголын баг тамирчид маргааш буюу аравдугаар сарын 16-ны өглөө Хөшигийн хөндий дэх Олон улсын “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас Европыг зорин нисэх юм.

 

 

Олон улсын боксын холбоо /AIBA/-ны энэ удаагийн эрэгтэй боксчдын ДАШТ-нд 108 орны 600 гаруй шилдэг боксчид 13 жинд хурд, хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулах юм.

 

“Белград-2021” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх Монголын боксын үндэсний эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч Жадамбын Энхтөр баг тамирчдаа ахалж, дасгалжуулагчаар ОУХМ Отгончулууны Батхүү, ОУХМ Болдын Эрдэнэбаяр, багийн эмчээр гавьяат эмч Чулууны Насанбат, ДАШТ ний зохион байгуулах хороонд Монгол улсаас анх удаагаа иОлон улсын шүүгч Г.Бадрах нар ажиллах юм.

 

Эрэгтэй баг тамирчид:

 

  • 48 кг-д Ганхуягийн Ган-Эрдэнэ /ОУХМ/, /Gan-sport сеnter тамирчин/

  • 51 кг-д Хархүүгийн Энмандах /ОУХМ/, /БТСУХ-ҮШБ, БХЯ "Алдар" спорт хорооны тамирчин /

  • 54 кг-д Энх-Амгалангийн Баярсайхан /СМ/, /БТСУХ-ҮШБ, ХХЕГ-ны Хилчин спорт хорооны тамирчин/

  • 57 кг-д Хархүүгийн Энх-Амар /ОУХМ/, /БТСУХ-ҮШБ-БХЯ-ны “Алдар” спорт хороо, “Мон-Алтиус” дээд сургууль “МАК”-ХК-ийн тамирчин

  • 60 кг-д Оюунбаатарын Тулга /СМ/, /БХИС-н Алдар спорт хорооны тамирчин/

  • 63.5 кг-д Баттөмөрийн Мишээлт /СМ/, /БТСУХ-ҮШБ, ОБЕГ "Аврагч" спорт хорооны тамирчин/

  • 67 кг-д Баатарсүх Чинзориг /ОУХМ/, БТСУХ-ҮШБаг, БХЯ-ны “АЛДАР” спорт хороо, “Капитрон банк”-ны тамирчин

  • 71 кг-д Отгонбаатарын Бямба-Эрдэнэ /СМ/, /БТСУХ-ҮШБ, ХХЕГ "Хилчин" спорт хорооны тамирчин/

  • 75 кг-д Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ /МУГТ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Хангарьд” спорт хороо

Shuud.mn
Сонин хачин