БНХАУ "Шэньжоу-13" хөлгөө сансарт хөөргөлөө

Сансрын гурван нисэгчийг суулгасан Хятадын "Шэньжоу-13" сансрын хөлөг онгоц БНХАУ-ын тойрог замын станцын үндсэн хэсэгтэй амжилттай холбогдсон гэнэ. Энэ талаар Хятадын төв телевиз 10 дугаар сарын 16-ны бямба гарагт мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, "Шэньжоу-13" хөлөг бүхий "Чэнжэн-2F" пуужин тээвэрлэгч 10 дугаар сарын 15-ны шөнө Жюжюань сансрын буудлаас хөөрч, Бээжингийн цагаар 6.36 цагт хөлөг тойрог замын станцад холбогдсон байна.
2008 онд задгай сансарт гарсан Хятадын анхны сансрын нисэгч болох Чжай Жиган, эмэгтэй сансрын нисэгч Ван Япин болон анх удаагаа сансарт нисэж буй Е Гуанфу нар хөлгийн багийн бүрэлдэхүүнд багтжээ. Тэд задгай сансарт хоёр удаа гарч, тохируулагчийн ажил хийхийн дээр шинжлэх ухааны туршилтууд хийж гүйцэтгэх аж.
Энэ удаагийн нислэг нь энэ онд гүйцэтгэгдэж буй хоёр дахь сансрын нислэг юм. Сансрын нисэгчид энэ удаад өмнөх нислэгээс хоёр дахин урт хугацаагаар буюу зургаан сар сансарт байх гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ