КОВИД-19: 1643 иргэнээс халдвар илэрч, 14 хүн нас барлаа
2021-10-16

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Энэ өдөр шинээр 1643 хүнээс халдвар илэрчээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 832 нь Улаанбаатарт, 811 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн халдварын улмаас 41-80 насны 14 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1454 болов. 

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 18 786 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 19372  хүний биеийн байдал хөнгөн бол 349 хүний бие нэн хүнд байдалтай байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин