Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 5022 хүнийг дархлаажуулна
2021-10-16

 

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 30 баг, суурин 27 цэгт 66 багийн 245 эмч, ажилтан ажиллаж, 5022 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

 

Shuud.mn
Сонин хачин