Афганистан: Амиа золиослогч 60 гаруй хүний аминд хүрлээ
2021-10-16

Баасан гарагт болсон дэлбэрэлтийн улмаас Афганистанд амиа алдсан хүний тоо 60 гарсан талаар Бахтар агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүний тоо 62 болсон бол 68 хүн хүнд, хөнгөн шархадсан байна. Энэ дэлбэрэлт 10 дугаар сарын 15-ны өдөр Афганистаны Кандагар хотын Биби-Фатима гэх шийтүүдийн сүмд болжээ. Урьдчилсан мэдээллээр, энэ дэлбэрэлтийг гурван амиа золиослогч үйлдсэн бөгөөд тэд бааса гарагийн мөргөлийн үеэр олон хүн цугларсан үед ийнхүү халдлага үйлджээ. 

 

Өмнө нь, 10 дугаар сарын наймны үед мөн л дэлбэрэлт болж байлаа. Тухайн үед Кундуз дахь мөн л шийтийн сүмд дэлбэрэлт болсон бөгөөд баасан гарагийн мөргөлийн үеэр олон зуун сүсэгтэн цугларлсан үед халдлага болж 150 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархадсан юм. Энэ халдлагын хариуцлагыг "Исламын улс-Вилаят Хоросан" бүлэг өөр дээрээ авч байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин