Өмнөд Солонгос: Амны хаалтгүй явахыг зөвшөөрнө
2021-10-16

Өмнөд Солонгост хүн амын 85 хувь нь вакцинд хамрагдсан тохиолдолд иргэдийг амны хаалтгүй явахыг зөвшөөрөхийн дээр ихэнх хязгаарлалтуудыг цуцлахаар төлөвлөж байгаа гэнэ. Ийм мэдэгдлийг тус улсын Засгийн газрын төлөөлөгчид хийсэн бөгөөд 2-3 долоо хоногийн дараагаас хэвийн амьдралдаа орох боломжтой болно хэмээн онцолжээ. 

 

Ийм шийдвэр гаргах болсон нь тус улсад дархлаажуулалтад хамрагдсан үзүүлэлт өндөр, коронавирусийн халдвараас үүдэлтэй нас баралт бага байгаатай холбоотой гэнэ. Энэ улсын иргэд Засгийн газрынхаа уриалгыг дагаж, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдсан байна. Аравдугаар сарын 15-ны байдлаар гэхэд л энэ улсын хүн амн 78 гаруй хувь нь дор хаяж нэг тун вакцин тариулжээ. Түүнчлэн 16-17 насныхан вакцинд хамрагдах идэвх нь өндөр байгаа гэнэ. 

 

Өмнөд Солонгост бүх нийтийг дархлаажуулах ажил энэ оны хоёрдугаар сарын 26-нд эхэлсэн. Ердөө хэдхэн хоногийн дараа хүн амын 80 гаруй хувь нь вакцинд хамрагдана гэж тооцоолж байгаа тул Засгийн газар иргэдийг хэвийн амьдралдаа шилжихэд нь бэлдэж байгаа аж. KBS агентлагийн мэдээлснээр, 11 дүгээр сарын эхэн гэхэд вакцинд хамрагдсан үзүүлэлт 85 хувьд хүрнэ гэж тооцоолж байгаа тул энэ үеэс эхлэн хязгаарлалтуудыг цуцлахаар төлөвлөжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
hen ne:
amni haaltguu yvdaad baidee be goy yum be nice
2021-10-17