Д.Хаянхярвааг 40 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хаслаа Монгол Цахиурын хөндийг байгуулах, коксжих нүүрсээ Энэтхэгт экспортлох санал тавилаа Консул Ц.Өнөрзаяа: Цаашид хохирогч охины асуудалд анхаарал хандуулж ажиллана ТББХ: Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоолын төслийг дэмжлээ БНХАУ: Хятадын эсрэг аймшигт дайн дэгдээж байсан Япон Тайванийн талаар мэдэгдэх эрхгүй Шадар сайд С.Амарсайхан аймгийн Засаг дарга нарт үүрэг өглөө Баян-Өлгий, Увс, Ховд, Төв аймгийн нутгийн зарим хэсэгт зудын эрсдэл их байна Орост халдлага үйлдэх гэж байсан Украины тагнуулчдыг баривчилжээ "Омикрон" эмнэлэг шинэ штаммын нэрийг өөрчлөхийг шаардан шүүхэд ханджээ Охиныг зодсон 4 хүүхдийн 2 нь шийтгэлгүй үлдэж, 2 нь тусгаарлагджээ
Нэмэлт санал хураалтын ирцийг 13:00, 17:00, 21:00 цагт олон нийтэд мэдээлнэ
2021-10-16 11:58

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт санал хураалтыг 2021 оны 10 дугаар сарын 16-ны бямба гарагт явуулахаар болсон.

 

Нэмэлт санал хураалт Улсын Их Хурлын 18 дугаар тойргийн 73 хэсэг /Хэнтий аймгийн Хэрлэн, Дадал, Дархан, Баян-Адарга, Дэлгэрхаан, Галшар, Биндэр, Мөрөн, Бор-Өндөр, Батноров, Баянмөнх-1, 2-р баг, Цэнхэрмандал, Норовлин, Батширээт, Баянхутаг, Өмнөдэлгэр сум/-т, Улсын Их Хурлын 28 дугаар тойргийн 58 хэсэг /нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо/-т маргааш /2021.10.16/ 07:00-22:00 цагт явагдана.

 

Сонгуулийн ерөнхий хорооноос аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороод, Улсын бүртгэлийн ерөнхий газар, СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн төлөөлөлтэй цахимаар уулзан нэмэлт санал хураалтын бэлтгэл ажилтай танилцаж, сонгуулийг хуулийн дагуу, шударга зохион байгуулахыг үүрэг болголоо. Ингэхдээ юуны өмнө сонгогчдын ирц, оролцоог идэвхжүүлэхэд анхаарч, уриалга, мэдээллийг түгээх, санал тоолох төхөөрөмжийн лац битүүмжлэлийг нээхдээ эхний санал хураалтын дүн мэдээний тайланг хэвлэж, тухайн хэсэг дэх нам, эвсэл, нэр дэвшигчдийн ажиглагчдад нээлттэй өгөх, дүнг тулгаж харьцуулах боломж олгох, нэр дэвшигчдийн хүсэлтээр хүндэтгэх шалтгаантай буюу ажиглах боломжгүй болсон ажиглагчийг солих, санал авах байрнаас гадуур үйлдэгдэж болзошгүй хэрэг, зөрчлийг хянах үүрэгтэй цагдаагийн газар, хэлтэст хүсэлт гаргаж, хамтран ажиллахыг уриалсан болно.

 

Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын ирцийн мэдээг https://turnout.gec.gov.mn/ цахим хуудсаар нийтэд 13:00, 17:00, 21:00 цагт мэдээлнэ.

 

Эх сурвалж: СЕХ 

Shuud.mn
Сонин хачин