Сонгогчгүй "гишүүд"
2021-10-17

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль явагдаж дууслаа. Энэ сарын 10-ны өдөр явагдсан сонгуулийн ирц хүрээгүйн улмаас өчигдөр дахин санал хураалт явагдав. Дахин санал хураалтаар ирцийн босгыг тооцохгүй бөгөөд хамгийн олон сонгогчийн санал авсан нэр дэвшигч ялагч болох юм. Хэн ялагч болж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон тухай албан ёсны мэдээлэл маргааш гарах ч үр дүн тодорсон.

 

Сонгуулийн ерөнхий хорооны цахим системийн мэдээллээр УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нийт ирц 46.65 хувьтай гарчээ. Харин 28 дугаар тойрог болох Согинохайрхан дүүргийн ирц 48.89 хувьтай байна. Өөрөөр хэлбэл хоёр тойргийн сонгогчийн ирц 50 хувьд хүрээгүй гэсэн үг. Бүр давтан хоёр ч удаа санал хураалт явуулаад сонгогчийн ирц 50 хувьд хүрсэнгүй.

 

Ирцээр бол энэ удаагийн сонгуульд ялагч байсангүй.

 

Харин хамгийн олон сонгогчийн санал авсан гэдгээр МАН-ын нэр дэвшигчид ялагч болох бололтой. Сонгинохайрхан дүүргээс Э.Батшугар, Хэнтийгээс Ц.Идэрбат нар УИХ-д суух нь бараг тодорхой боллоо.

 

 

Сонгинохайрхан дүүрэгт МАН-ын нэр дэвшигч Э.Батшугар 28 537 хүний саналыг авчээ. Харин Хэнтий аймгагт Ц.Идэрбат 17 264 сонгогчийн саналыг авч, хамгийн олонд тооцогджээ. Албан ёсны мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороо албан маргааш өгнө.

 

Энэ сарын 10-нд явагдсан нөхөн сонгуулийн санал хураалтын дараа ХҮН-ын дарга Т.Доржханд хэвлэлийн хурал хийж, Монголын ардчилалд аюул учирлаа, сонгогчид ардчилсан сонгуулиас татгалзаж байна гэсэн сүржин мэдэгдлийг хийв.

 

Үнэндээ Монгол Улс ардчиллаас ухраагүй, монголчууд ардчилсан сонгуулиас татгалзаагүй.

Зөвхөн сонголт байгаагүй хэрэг. Ажил, амьдралын асуудлаа түр хойш тавьж байгаад зорьж очоод саналаа өгчих хэмжээний нэр дэвшигч байгаагүй гэсэн үг. Товчхондоо улс төрийн намууд, улстөрчдийн явуургүй үйлдэл, эх захгүй худал хуурмагаас иргэд залхсан. Түүнээс ардчиллаас ухарч, ардчилсан сонгуулиас татгалзсан хэрэг огт биш. УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулиар сонгогчид хангалттай хэмжээнд саналаа өгч, идэвхтэй оролцсон. Тэгэхээр улс төрийн намууд, улстөрчид өөрсдөдөө дүгнэлт хийх цаг болсон гэсэн үг. Сонгогчийнхоо хэмжээнд хүрэхгүй нэр дэвшигч сойчихоод тэрнийгээ худал хуурмагаар магтаж, дүр эсгэхээс чинь иргэд залхсан, үнэн төрхийг чинь мэддэг болсон.

 

УИХ-ын нөхөн сонгуулийг татвар төлөгчдийн 2.2 тэрбум төгрөгөөр зохион байгуулсан. Харин энэ сонгуульд ялагч байсангүй. Чамгүй өндөр өртгөөр улс төрийн намууд, улстөрчид өөрсдөдөө дүн тавиуллаа. Нам нь ч, нэр дэвшигч нь ч иргэдэд гологдлоо.

 

Товчхондоо сонгогчгүй хоёр гишүүн УИХ-д залрах нь.  Хоёр ч удаа санал хураалт явуулаад сонгогчийн ирц 50 хувьд ч хүрээгүй гэдгийг намууд, нэр дэвшигчид санаж явахад илүүдэхгүй.

 

Эрх барьж буй МАН-ын өнөөдрийн үйл ажиллагаа, сөрөг хүчин гэсэн сүржин нэрнээс цаашгүй АН-ын унхиагүй байдал, ямар ч барьцгүй ХҮН-д ард түмэн нөхөн сонгуулиар дүнгээ тавилаа. Энэ янзаараа ямар ч сонгуулиар хэнгуай нь ч нэр дэвшсэн өвдөг шороодох нь тодорхой байна. Монгол төрийг, монголчуудыг хангалттай элэглэсэн цаг хугацаа энэ хүрээд дуусах нь. Ирэх жилүүдийн сонгууль их л өөрөөр явагдах нь дээ. Сонгогчид санал өгөхгүйгээр бойкот хийхийг ч үгүйсгэх аргагүй боллоо. Дүр эсгэсэн дүр төрхөндөө  дүгнэлт хийнэ үү.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Сахал билэгтээ цоомоо хүү чинь гишүүн болчлоо. Уг нь жаал хүүгээ хар бор ажилд хэсэг зүтгүүлэх байсымш дээ. Бас хэл яриа муутай гэжугаа. Худлаа үнэн диплоомнууд байгаа гэлүү? За яахав одоо үнэгүй байр үнэгүй их сургууль гээд л өгөөд эхлэхийм байгаа биз дээ. Хурдлана шүү. Наад хүүхэддээ хэлээрэй сахал ааа. Ойлгоооо
2021-10-18
Ичиж амьдраач Энхбаяраа.Батшугар чинь хэний хүүхэд билээ.
2021-10-17
Зочин:
Баас хатавч өмхийгөө тавихгүй ээ.
2021-10-17
Иргэн:
Ардчилсан нам залуу үе ээ дэмжээд дарга нар нь залуусыхаа дунд дотоод сонгууль явуулбал өөдлөх бизээ.
2021-10-17
Зочин:
Баас хатавч өмхийгөө тавихгүй ээ.
batnushak:
Da da da da tiimee ai goeda da da da da da da da da da da da da da da
2021-10-17
Элит боловсрол.. Батшугар.. Их хурлын ШҮР!!!!!:
Намаар гарсан аймгуудийн дарга нар йн дэргэд зөв Элит. Хүн шүү.. Батшугар.. Байгаа нь яг л ээж хавийн хүү
2021-10-17
Бат шугар аа даруу.. Их боловсролоо гаргаарай:
Бат шугар шиг боловсголтой хүн их хуралд ховор шүү.. Шударга л гэж байдаг бол.. Иим хүнээр дутаж бсн... Жудагтай.. Зөв далуу
2021-10-17
Mash zuv:
Batshugar.. Lifer bolovsrol tok..
2021-10-17
ГИШҮҮН:
260,000 МЯАНГАН ИРГЭНТЭЙ СХД ЭЭС 28000 САНАЛААР ГИШҮҮН БОЛЧИХНО ГЭЖ БАЙХГҮЙ БИЗ ДЭЭ..
2021-10-17
Чиний бичсэнээр бол 50 хувьдаа хүрчиж.бичсэн тоогоо харьцуулаад хар даа.
2021-10-17
МАН-тай өрсөлдөж чадах нам одоохондоо Монголд алга гэдэг нь тодорхой. АН уул нь гайгүй байсан ч сүүлийн жилүүдэд идэж уухаас өөр бодолгүй хэдэн лийдер гэгдэх юмнуудаас болоод баларч, балайрч дууслаа. Одоо яая гэхэв...
2021-10-17