Барс захын арын цэцэрлэгт хүрээлэнг зүлэгжүүллээ
2021-10-17

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнгийн хөрсийг бүрэн эрүүлжүүлж, зүлэгжүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ.

 

 

Баянгол дүүргийн ЗДТГ, “Улаанбаатар Төмөр зам” ХНН-тэй хамтран “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн 2.2 га талбайд иргэд, оршин суугчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ая тухтай байдлыг хангах зорилгоор явган хүн болон гүйлтийн замыг шинээр байгуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээ ажиллаж байна.

 

Тус цэцэрлэгт хүрээлэнгийн 16000 ам метр талбайн хөрсийг бүрэн эрүүлжүүлж, зүлэгжүүлэх  ажил дууслаа. Мөн нарс, агч мод, голт бор зэрэг 660 мод тарихаас 120 мод тарьсан бөгөөд цацарч усалдаг усалгааны системийг суурилуулаад байна.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
zuun urd uzuuriin hashaag buulgaj tsetserlsgiig ni sergeen tohijuulahgui baigaagiin uchtiig tailbarlana uu.
2021-10-17
Зүүн урд үзүүрийг хэнээс бултуулах гээд хашаалаад буулгахгүй бна аа
2021-10-17