КОВИД-19: 1897 хүний шинжилгээний хариу батлагдаж, 15 хүн нас барлаа
2021-10-17

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинжилгээгээр 1897 хүнд халдвар батлагджээ. Тэдний 1121 нь нийслэлд, 776 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин 5968 хүн эдгэжээ.

 

Мөн халдварын улмаас 40-80 насны 15 хүн нас барсан байна. Ингэснээр нийт нас баралт 1469 боллоо.

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 18 833 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 9484 нь хөнгөн бол 380 хүний биеийн байдал нэн хүнд байна.

 

Shuud.mn
Сонин хачин