Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна
2021-10-18

 

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна.

 

2021 оны 10 сарын 18-ны 08 цагаас 20 цаг  хүртэл: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Дорнод-Дарьгангын тал нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

 

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0-5 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 10-15 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 4-6 хэм дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 4-6 хэм дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 3-5 хэм дулаан байна.

 

2021 оны 10 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 23-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Бүх хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, 0-5 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин