УИХ-ын нөхөн сонгуулийн албан ёсны дүнг танилцуулна
2021-10-18

 

 

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт санал хураалтыг 2021 оны 10 дугаар сарын 16-ны бямба гарагт явуулахаар болсон.

 

Ингээд Хэнтий болон Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгууль дуусч, МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат, Э.Батшугар нар УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

 

Тэгвэл өнөөдөр 11.00 цагт Сонгуулийн ерөнхий хорооноос өөрийн байрандаа УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын дүнг танилцуулна.

 

Shuud.mn
Сонин хачин