Хятад ирэх оны эхээр хилээ нээж магадгүй
2021-10-18 09:20

Хятадын хүн амын дархлаажуулалт төвшин 85-аас дээш хувьд хүрвэл тус улс 2022 оны эхээр улсын хилээ нээж магадгүй гэнэ. Энэ талаар БНХАУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захирал Гао Фу мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн дамжуулснаар, Хятадад коронавирусийн цар тахалтай тэмцэх үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь хангалттай тооны вакцин үйлдвэрлэх, дархлаажуулалтын ажлыг өргөн цар хүрээтэй явуулахад цаг хожих боломж олгосон хэмээн Гао Фу цохон тэмдэглэсэн байна. 

 

Улмаар хүн амыг дархлаажуулалтад хамруулах төвшин 85 хувиас дээш гарвал халдварын тохиолдол буурч, нас баралт болон өвчин хүндрэх тохиолдол ч буурна гэж эрүүл мэндийн газар үзэж байна. Түүнчлэн тун удахгүй нөхцөл байдал томууны адил болж, хүмүүс коронавирустэй зэрэгцэн амьдрах бөгөөд энэ тохиолдолд улс орнууд дархлаажуулалтаа үргэлжлүүлж, шинэ эм бэлдмэл боловсруулах хэрэгтэй болно гэж Гао Фу мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Оюун Эрдэнэ гэж нэг мулгуу хүүхэн тархитай арчаагүй пиздааг зайлуулах хэрэгтэй.
2021-10-18
Randon Guy:
Эх сурвалжийн дамжуулснаар гэчхээд тэр эх сурвалж нь хаана байгаа юм? Тэгснээ энэ мэдээг нь бусад сайтууд эх сурвалж shuud.mn гээд табьж нтр .
2021-10-18